Говь-Алтай аймагт галзуу өвчин дахин гарчээ

2015 оны 2 сарын 12

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн “Улаан хонд” гэдэг газар өвөлжиж буй малчны тэмээ өвчилсөн тухай мэдээллийн дагуу энэ сарын 08-ний өдөр сумын малын эмч дуудлагаар очжээ. Тэмээг галзуу өвчний сэжигтэй гэж үзэн зориудаар устган, дээж авчшинжлүүлэхэд лабораторийн шинжилгээний хоёрдугаар сарын 10-ний өдрийн дүнгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд Баян-Уул сумын Засаг даргын 2015 оны хоёрдугаар сарын 10-ний өдрийн А/15 тоот захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Өнгөрсөн онд галзуу өвчин 19 аймгийн 302 суманд 485 удаабүртгэгдэж, 783 толгой мал, амьтан өвчилж, 415 толгой мал, амьтан үхэж, 316 толгой мал, амьтныг устгасан байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад 192 гаралтаар нэмэгджээ.

МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газраас мал, амьтны халдварт өвчний гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өвчний гаралт, тархалтыг багасгахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл өгөн ажиллаж байна.
 
- See more at: http://zasag.mn/m/inspection/view/8709#sthash.U3V9UOQY.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17585
0 эможи
keyboard_arrow_up