Нэг өрхийн сарын дундаж орлого 972,2 мянга байна

2015 оны 2 сарын 12

Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал энэ оны нэгдүгээр сарын байдлаар ямар байгаа талаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сард 6668 эх амаржиж, 6721 хүүхэд төрсөн бол бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 35,8 мянга болж өнгөрсөн оныхоос 7,6 хувиар буурчээ. Мөн нэг өрхийн сарын дундаж орлого 972,2 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 8,8 хувиар нэмэгдсэн гэсэн үзүүлэлт гарчээ.

Харин эдийн засгийн хувьд үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 21,8 их наяд төгрөг, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 15,5 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоос оны үнээр 14,3 хувь, зэрэгцүүлэх үнээр 7,8 хувиар өссөн байна.  

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2015 оны нэгдүгээр сард 366,4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 46,8 тэрбум буюу 11,3 хувиар буурахад хөрөнгийн зардал 4 тэрбум төг буюу 6,1 хувь, хүүгийн зардал 5,4 тэрбум төгрөг буюу 21,5 хувиар өссөн хэдий ч татаасын зардал 13,1 тэрбум буюу 8,3 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Мөн нийгмийн даатгалын сангийн орлого  60.8 тэрбум төгрөг, зарлага 107.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 0.2 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар буурчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17576
0 эможи
keyboard_arrow_up