Хатаасан жимснээс өт гарчээ

2015 оны 2 сарын 12

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цагаан сарын баярыг угтан хийж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үеэр Булган сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрт худалдаалж байсан хаяг, шошгогүй, долоон кг-аар савлагдсан хатаасан жимснээс өт илэрчээ. Иймд тус дэлгүүрт худалдаалагдаж байсан нийт 56 кг хатаасан жимсийг хураасан байна.

Мөн Бугат, Булган сумдын зарим дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан хэрэглэх болон хадгалах хугацаа нь дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 72 нэрийн 870 гаруй мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан, устгажээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17560
0 эможи
keyboard_arrow_up