Хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг устгав

2015 оны 2 сарын 12

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтанзохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” урьдчилан сэргийлэх сарын аяны үеэр хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгоны зөрчилтэй нийт 7,8 сая орчим төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэн хурааж, устгажээ. Хоол хүнснээс шалтгаалсан хордлого гарахаас урьдчилан сэргийлэх, чанар, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хийгдэж буй уг аянаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буйхүнсний худалдаа, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх шинжилгээтэй хяналт шалгалтыг хийж байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Баянхонгор аймгийн сумдын удирдлагуудад орон нутагтаа хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах, хяналт шалгалтыг зохион байгуулах, ноцтой зөрчил илэрсэн тухай бүр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэх талаар албан тоот, зөвлөмжүүдийг хүргүүлжээ.

Хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй холин борлуулах зөрчил нийтлэг байгаа тул иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хугацаа, хаяг шошгыг нь сайтар шалгаж үзэхийг зөвлөж байна.

Урьдчилан сэргийлэх хяналт үргэлжилж байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17559
0 эможи
keyboard_arrow_up