Эмч нар үхлийн эрмэгт байсан эх, хүү хоёрыг аварчээ

2015 оны 2 сарын 10

Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах тангараг өргөсөн цагаан нөмрөгт эмч нарын талаарх чихэнд чимэгтэй сайхан мэдээгээр уншигч таны шинэ өглөөг эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ сарын 7-ны өдөр Ховд аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвд /БОЭТ/ холын дуудлага ирсэн байна. БОЭТ нь нийслэл хотоос 1500 гаруй километр алслагдсан баруун бүсийн иргэдэд эрүүл мэндийн оношилгоо, тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

Дуудлага өгсөн газар аймгийн төвөөсөө 230 километрийн зайтай байсан учир эмч нар шөнийн 00.00-00.00 цагийн үед Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн зүг нэн даруй хүлгийн жолоо залжээ. Үүрийн 06.05 цагт нутгийн малчин айлын хотонд очиход 28-29 долоо хоногтой төрөх дөхсөн эмэгтэйн эхэс нь ховхорч, цус их хэмжээгээр алдсаны улмаас эх болон ургийн амь нас аюулын эрмэгт байсан аж. Тиймээс отрын дөрвөн ханатай гэрт гар утаснуудыхаа гэрлийг тусган, кесарово хагалгаа хийж, өглөөний 07.15 цагт 900 гр жинтэй хүү мэндэлсэн байна. Ховд аймгийн Дөргөн сумын харъяат гэр бүл Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багт отроор нүүдэллэн нутаглаж байсан гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17397
0 эможи
keyboard_arrow_up