Дорноговь шинэ сургуультай боллоо

2015 оны 2 сарын 06

Дундговь аймгийн төв Сайнцагаан суманд  960 суудалтай шинэ сургууль  өчигдөр ашиглалтад орлоо. Аймгийн хэмжээнд  ерөнхий боловсролын  дөрвөн  сургууль үйл ажиллагаа явуулж буй юм. Эдгээрээс “Эрдмийн далай” цогцолбор сургууль хамгийн ачаалалтай нь бөгөөд  шинэ сургуульд шилжин ирэгсдийн дийлэнх нь “Эрдмийн далай” цогцолбор сургуулиас иржээ. Шинэ сургууль өдгөө 1-11 дүгээр ангийн 750 хүүхэд, 60 багш, ажиллагсадтай  нэг ээлжээр  хичээллэж байгаа. “Ийнхүү нэг ээлжээр хичээллэж байгаа нь БСШУЯ-аас хэрэгжүүлж буй хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх  боломж, орчин нөхцөл бүрдэж байна” гэж сургуулийн захирал   н.Энхбаяр нээлтийн үеэр онцолсон. 

“Монкон” компанийн хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад өгч буй сургууль нь  БСШУЯ-ны санхүүжилтээр  4.4 тэрбум төгрөгийн өртөгөөр баригджээ.  Энэ онд БСШУЯ-аас  тус сургууль спорт  заалыг барих санхүүжилтийг шийдэж өгөхөөр боллоо.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17218
0 эможи
keyboard_arrow_up