Хэнтий аймаг 3 сая дахь иргэндээ 2 өрөө байр өглөө

2015 оны 2 сарын 03

Хэнтий аймаг гурван сая дахь иргэний чацуутанд хоёр өрөө байр өгөхөөр болжээ. Тус аймгийн Норовлин сумын I багийн харьяат Т. Бадамдорж, Ц. Нямцэцэг нарын хүү Монгол улсын гурван сая дахь иргэн Х. Монголжинтой чацуу найз нь болсон юм. 3200 грамм жинтэй, 50 см өндөртэй энэ хүү нэгдүгээр сарын 24-ний 11.37 цагт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлжээ. Түүнийг аймгийн Засаг дарга Ж. Оюунбаатар энэ онд ашиглалтад орох “Хэрлэн” хорооллын хоёр өрөө байраар мялаахаар шийдвэрлэжээ. Х. Монголжингийн найз бусад таван хүүхдийг гурван сая төгрөгөөр урамшуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17015
0 эможи
keyboard_arrow_up