Хөдөө орон нутагт цас орсон нь малчдад сайнаар нөлөөлжээ
2015 оны 1 сарын 30
Сүүлийн өдрүүдэд цас орсон нь зарим аймагт таатай нөхцөл болж байгааг албаныхан мэдээллээ. Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд нь тогтсон цасан бүрхүүл өмнөх долоо хоногоос 10 гаруй хувиар нэмж, цасгүй байсан Ховд аймгийн урд талын сумд, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн ихэнх сумд малын туурайн цастай болсон нь малын хариулга маллагаанд таатай нөлөөлж байна гэж орон нутгийн удирдлагууд ХХААЯ-нд мэдээлсэн байна. Улмаар тус аймгуудын хувьд цас ихтэй ч харьцангуй дулаавтар байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16799
0 эможи