Тендерт сайн оролцдог компаниудын “цагаан жагсаалт”-тай болно
“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалтай ярилцлаа.
-Худалдан авах ажиллагааны газар байгуулагдаад удаагүй. Өнгөрсөн хугацаанд хамт олноо бүрдүүлж, үйл ажиллагаагаа жигдрүүлэх гэж багагүй зүтгэсэн биз. Бусад агентлагтай өөрийнхөө хариуцдаг байгууллагыг харьцуулж хардаг байх?
-Манайх 2012 оны аравдугаар сарын 6-ны өдөр Шадар сайдын хариуцах асуудлын хүрээнд байгуулагдсан. Мэдээж шинэ агентлаг байгуулагдаж, анх ажил авахад суух сандал, ажиллах боловсон хүчингүй эхэлж байсан ч сар гаруйн дараа худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байгуулах төсөл арга хэмжээг Засгийн газраар батлуулсан. Тухайн үед баг, хамт олноо бүрдүүлэх, боловсон хүчнийхээ ажиллах нөхцөл байдлыг тогтворжуулах зэрэг ажил хүлээгдэж байсан учраас өдөрт хүн найман цаг ажилладаг бол бид 10-12 цаг зүтгэдэг байлаа. Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагааг анх дөрвүүлээ эхлүүлж байсан. Дараа нь яамдаас худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүд шилжих болон Төрийн албаны шалгалт өгсөн хүмүүсээс сонгон шалгаруулах байдлаар хамт олноо бүрдүүлж, одоо 65 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Өнгөрсөн онд бүтээн байгуулах, хамт олноо бүрдүүлж, чадавхжуулах, худалдан авах үйл ажиллагааг ил тод нээлттэй явуулах чиг, зорилгын хүрээнд байгууллагаа тохижуулах, тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, нээлттэй үйлчлэх зарчмыг баримтлан ажиллаж ирсэн.
-Танай байгууллагын үйл ажиллагаанаас нийгэмд маш их өөрчлөлт гарна хэмээн олон нийт хүлээдэг. Тендерээс хөрөнгөжих, тэрбумтан төрдөг байдлыг таслан зогсоож, авлига, хээл хахууль, хүнд суртлыг үгүй хийх нь гэж ойлгодог?
-Бид ажлаа эхлүүлэхэд тендер бол өөрийн тань хэлснээр авлига, хээл хахууль, хүнд суртал, төвөг чирэгдэл зэргийн бөөгнөрөл, аж ахуйн нэгжүүдээс олон янзын лавлагаа бичиг нэхдэг гэх мэтийн гомдол маш их байсан. Тиймээс бид хамгийн түрүүнд иргэд, аж ахуйн нэгжүүд тендерийн материал, лавлагаа авахад түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд “Нэг цэгийн үйлчилгээ” шаардлагатай юм байна гэж төлөвлөөд, байгууллагынхаа нэгдүгээр давхарт бий болгосон. Түүнчлэн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй явуулах үүднээс хуульд “Худалдан авах ажиллагааны 20-иос доошгүй хувийг цахим хэлбэрээр явуулах” заалтыг хэрэгжүүлсэн. Ингэснээр 2013 онд нийт төсөл, арга хэмжээний худалдан авалтын 22 хувийг цахим хэлбэрээр явуулсан. Гэтэл энэ ажиллагааны систем гэж ямар юм байна, хэрхэн ажиллуулдаг, хаана байдаг, хэн хэрэгжүүлсэн гэх зэргээр асуудал үүсгэж эхэлсэн.
-Тэгж хар дагуулахаас аргагүй байсан байх л даа. Яг үнэндээ энэ ажлыг зохион байгуулах стандарт ч байгаагүй шүү дээ?
-Тийм шүү. Олон улсад бол ISO 10845 гэдэг стандарт нэвтэрчихсэн. Гэтэл манайд байхгүй. Тиймээс бид үүнийг нутагшуулах хэрэгтэй хэмээгээд гуравдугаар зорилтоо болгон дэвшүүлсэн. Стандарчилал хэмжил зүйн газар болон Дэлхийн банктай хамтарснаар MNS 10845 стандартыг эх орондоо нутагшуулж чадсан.
-Дээр дурьдсан ажлуудын хүрээнд тендерийн авлига, хээл хахууль үгүй болох боломж хэр байна?
-Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тендерийн авлига, хээл хахуулийг арилгах үүднээс 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу манай байгууллага 2014 онд зохион байгуулах төсөл, арга хэмжээг 100 хувь цахим болгосон. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тодорхой хэмжээг нь цахим болгосон. Орон нутагт боломжтой бол 50 хүртэл хувийг цахим болгох мэргэжил арга зүйн зөвлөгөө, чиглэл өгсөн.
Өмнө нь үнэлгээний хорооны ажил ТББ болон иргэдийн оролцоотой огт явагдаж байгаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд бид үнэлгээний хороонд ТББ, мэргэжлийн холбоодыг оролцуулж, худалдан авалтын ажиллагааг тэдний хөндлөнгийн хяналтын дор явуулах ажлыг хэрэгжүүлсэн. Ингэснээр 2013 онд 600 гаруй ТББ, мэргэжлийн холбоодын төлөөлөл үнэлгээний хороонд орсон. Энэ нь худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгосон. Мөн тендер шалгарсан бол мэдээллийн ил тод байдлыг хангахын тулд www.e-tender.mn хуудсыг шинээр бий болгоод, түүндээ тухайн шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн үр дүнгүүдийг тавьсан. Ингэснээр тендерт оролцогчдын гомдол, хардлага багассан.
-Гомдол, хардлага багассан гэдгийг яаж мэдсэн юм бэ?
-Өмнөх онуудад ирсэн гомдлын тоог харах гэхээр тийм мэдээллийн бааз суурь байдаггүй юм билээ. Яах вэ, ажил эхэлж байх үеийнхээсээ харьцангуй багасаж байгаа нь илэрхий болсон. Одоо бол 2013 онд манайхаас зохион байгуулсан тендерт оролцсон аж ахуйн нэгжийн мэдээллийн баазтай болсон.
-Хяналтын төсвийг ил болгосон гэсэн?
-Өмнө нь хяналтын төсөв маш нууц, хэн ч мэддэггүй. Ёстой л тэрийг, түүнийг таних уу гээд үнэлгээний хорооны гишүүдийн танилыг хайгаад явчихдаг байсан. Одоо бол тийм шаардлагагүй. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхлэн хяналтын төсвийг ил болгосон. Удахгүй журмаа батлуулчихаар тендерт шалгарсан эсэхээс үл хамааран тендерийн саналыг нь PDF файлаар сайтдаа тавьчихна. Ингэснээр аливаа тендерт шалгарсан аж ахуйн нэгж нь чухам хэн, ямар үнийн санал, чадвар, чадавхитай, өмнө нь юу хийж байсан бэ гэх зэрэг бодит мэдээллүүдийг өгнө. Аж ахуйн нэгжүүд ч эдгээрийг хараад өөртөө үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой болох юм. Тэгээд ч аж ахуйн нэгжүүдийг муу, муухай, ажил хийдэггүй гэх зэргээр чичилж байхын оронд сайныг нь ч бас олон нийтэд дэлгэх нь зөв гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл саяхан Сангийн яамнаас 27 аж ахуйн нэгжийг хар дансанд бүртгэсэн. Үүнтэй адил хамгийн сайн компаниудыг бид бас олон нийтэд мэдэгддэг байх хэрэгтэй юм гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс олон улсад “цагаан жагсаалт” гэж нэрлэн, мөрддөг энэ жагсаалтыг бид ч бас хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Удахгүй Сангийн яаманд хүсэлтээ өгнө.
-Энэ жил шилэн тендер арга хэмжээг зохион байгуулж байгаа байх аа?
-Ерөнхий сайдын санаачилга болон Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” аяны хүрээнд хэд хэдэн шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. “Шилэн тендер-1” ажлын хүрээнд 2014 онд хэрэгжих тендерийн төсөл, арга хэмжээг 150 гаруй иргэн, аж ахуйн нэгжийг цуглуулж байгаад нээлттэй тавьж, ямар тендерийг хаана аль байгууллага зохион байгуулах вэ гэдгийг танилцуулсан.
Хоёрдугаарт Засгийн газраас батлагдсан төсөл арга хэмжээнээс манай байгууллагад байгааг нь 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулах санаачилга гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн. Мөн “Шилэн тендер-2” арга хэмжээний үеэр Төрийн өмчит компаниудаас зарлаж буй тендерүүдийг ил тод болгосон. Энэ мэтчилэн эдгээр ажлуудыг байнга үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа. Дараа жил худалдан авах үйл ажиллагааны гэрээ, 2016 онд төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийхээр төлөвлөөд байгаа.
-Байнга уламжлалт аргаар тендерт оролцож байсан иргэд, аж ахуйн нэгжүүд цахим хэлбэрт шилжчихээр багагүй бэрхшээлтэй тулгарч байгаа байх. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Цахим худалдан авалт гэдэг маань анх удаа хэрэгжүүлж байгаа болохоор иргэд, аж ахуйн нэгжид дэмжлэг, зөвлөгөө өгөх ажлыг заавал хийх шаардлагатай. Энэ хүрээнд долоо хоногийн мягмар, пүрэв гарагийн 15 цагт тогтмол сургалт зохион байгуулж, хамрагдагсадыг үнэ төлбөргүйгээр оролцуулж байгаа. Вэб хуудсаараа зар тавьдаг байсан бол одоо хүмүүс мэддэг болчихсон. Тиймээс анги, танхимд маань багтахаа байх гээд байна шүү. Эхний үед суурь мэдлэг олгох сургалтыг “Mercy corp” олон улсын байгууллагын хэрэгжүүлсэн төслийн тусламжтайгаар 21 аймагт зохион байгуулсан.
Түүнчлэн МУИС-ийн ЭЗС-ийн дэргэдэх “Бизнес хөгжлийн төв”, Монголын төсвийн мэргэжилтнүүдийн холбоо ТББ, Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв ТББ, КТМС-ийн сургалтын төв, Худалдан авах ажиллагааны сургалт, зөвлөгөө өгөх төв ТББ зэрэг байгууллагуудтай хамтран сургалт явуулж, бид шалгалтаа авдаг. Одоогийн байдлаар 17 аймгийн 1500 гаруй хүнийг сургалтад хамруулсан.
-Орон нутагт дэд бүтэц, интернэт нэлээд асуудал болдог. Тиймээс тендерт оролцогчдын хувьд бэрхшээл байдаг л байх даа?
-Анх интернэттэй холбоотой гомдол ирж байсан. Хөвсгөл аймгаас тендерт оролцох гэж байсан хүн хоёрхон минутын өмнө материалаа илгээсэн байгаа юм. Гэтэл тухайн файл нь багтаамж өндөртэй учраас тэр хугацаанд интернэтийн хурд нь уншиж чадаагүй юм билээ. Тиймээс хоцорчихоод маш их уурлаж байсан. Харин одоо иргэд, аж ахуйн нэгжүүд энэ мэт асуудлуудаа мэддэг болчихсон цаг хугацаагаа ч хуваарилж сурсан.
-Цахим дэлгүүрийн үйл явц ямар түвшинд яваа вэ?
-Урсгал зардлаар хийгдэж байгаа төсөл арга хэмжээг цахим дэлгүүрээр явуулахаар туршилтаа хийх гэж байна. Эхний ээлжинд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг зургаан агентлагийн зөвхөн бичгийн цаасны худалдааг явуулах юм. Энэ нь 28 сая төгрөгийн цаасны тендер байгаа. Цахим дэлгүүрийн ажил дээр Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт банкныхантай хамтран ажиллаж бусад ижил төстэй орнуудын туршлагаас судлах байдлаар бэлтгэлээ базааж байгаа. Хэрвээ энэ ажлыг буруу зохион байгуулвал ганцхан компани монополь болчих магадлалтай. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд багаар эхэлж байгаа юм. Солонгост цахим дэлгүүр ажиллуулснаар жилд төрийн худалдан авалтад хоёр сая ам.долларын хэмнэлт гардаг гэсэн судалгаа, тооцоо бий. Урсгал зардлаар хийгддэг төсөл арга хэмжээг бүгдийг цахим дэлгүүрээр хийнэ гэвэл энэ жилийг бүтэн зарцуулах болов уу гэсэн тооцоо гарсан.

-Урсгал зардлаар хийгдэж байгаа төсөл арга хэмжээг цахим дэлгүүрээр явуулахаар туршилтаа хийх гэж байна. Эхний ээлжинд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг зургаан агентлагийн зөвхөн бичгийн цаасны худалдааг явуулах юм. Энэ нь