Баян-Өлгий аймагт УЦС барих ТЭЗҮ-ийг боовсруулж дууслаа

2015 оны 1 сарын 22

Баруун гурван аймгийн усны эрчим хүчний нөөц бололцоог тодорхойлох, цаашид ашиглах чиглэлээр Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM”компани өөрийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт “Тавалтайн хавцал” хэмээх газар усан цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулаад байна. Энэхүү ТЭЗҮ-ээр Туркын тал дэвшилтэд технологи ашиглан 88,7 МВт хүчин чадалтай УЦС-ын байгуулах боломжтой гэж үзжээ. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “ZTM” тускомпаний төслийн зохицуулагч профессор Тургут Озтас болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзан, УЦС-ын ТЭЗҮ-тэй танилцлаа.

Түүнчлэн “ZTM”компани нь Баян-Өлгийн аймгийн Ховд гол дээр УЦС байгуулах ажлыг Монгол Улсын Концессын тухай хуулийн дагуу “барих ашиглах шилжүүлэх” нөхцөлтэй гүйцэтгэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр хүссэн бөгөөд Баруун бүсийн усны эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг компаний хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаагаа танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16282
0 эможи
keyboard_arrow_up