Иргэд хилээр зөвшөөрөлгүй нэвтэрчээ

2015 оны 1 сарын 21

Сүхбаатар аймгийн отрядын хариуцсан хэсгээр  Улсын хилийн шугамаас 1.5 км-т автомашинтай дөрвөн хүн ан хийх зорилгоор хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрснийг хилчид энэ сарын 16-нд илрүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ноогдуулжээ.Иргэдийн авч явсан СКС маркийн нэг буу, ПС маркийн 33 ширхэг сумны хамт хураан авч Онгон сумын цагдаагийн хэсэгт нотломжоор хүлээлгэн өгсөн гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. Мөн энэ сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар-Улаан-Үүд чиглэлийн автобусаар зорчин явсан Монгол Улсын иргэн Э нь хуудас дутуу хүчин төгөлдөр бус баримт бичгээр улсын хил хилээр нэвтэрснийг хилчид илрүүлэн шалгаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16170
0 эможи
keyboard_arrow_up