"Хэнтий аймгийн хөгжлийн гарц- сум орон нутгийн оролцоо" үзэсгэлэн өнөөдөр болно

2015 оны 1 сарын 16

Өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд "Хэнтий аймгийн хөгжлийн гарц- сум орон нутгийн оролцоо" үзэсгэлэнгийн талаар хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар "Хот төлөвлөлтийн хүрээлэн" ХХК-ын захирал М.Батбаяр,  нар оролцсон бөгөөд үзэсгэлэн өнөөдөр 17 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн зааланд болох ажээ. Тус үзэсгэлэнг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан "Хот төлөвлөлтийн хүрээлэн" ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү арга хэмжээ нь Хэнтий аймгийн сум орон нутгийг хөгжүүлэх, сум суурин газрын хөгжил дэвшил, нийгмийн асуудлууд болон хот тохижилт, цэцэрлэгжилт, зам талбайг мэргэжлийн үүднээс төлөвлөж, орчин үеийн ая тухтай ажиллах, амьдрах орчинг бий болгож орон нутгийн уламжлалт мал аж ахуй, Эзэн Чингис хааны өлгий нутгийн сүлжээ аялал жуулчлалыг хөгжүүлэх, сум орон нутгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15933
0 эможи
keyboard_arrow_up