Зэрлэг ан амьтан харангадаж үхсэн гэдэг ташаа мэдээлэл

2015 оны 1 сарын 16

Өмнөговь аймагт 27 аргаль харангадаж үхсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Энэ талаар тус аймгийн Байгаль орчны газрын дарга Б.Тэгшжаргалаас тодрууллаа.

Тэрбээр “Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжилт сайн байна. Ерөнхийдөө цасгүй дулаахан өвөлжиж байна.

Хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа Өмнөговь аймгийн зарим нутгаар зэрлэг ан амьтан усгүйдэж, хорогдоод байна гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл.

Өмнөговь аймгийн Байгаль орчны газар 2015 он гарснаас хойш бүх сумдынхаа байгаль хамгаалагч нарт үүрэг даалгавар өгч аргаль, янгир, хар сүүлт, хулан гэх мэт зэрлэг туруутан амьтад нутгалдаг газруудын ард иргэдтэй холбоо тогтоолгож судалгаа хийн ажиллаж байна.

Одоогийн байдлаар ан амьтан харангадаж хорогдсон тохиолдол гараагүй. Цаашид усгүйдэж харангадах байдал илэрвэл ан амьтдын нутагладаг газуурдаар мөс тавих, булаг шандыг задгайлах, малчдын худгийг байнгын устай байлгах зэрэг биотехникийн арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15921
0 эможи
keyboard_arrow_up