Зарим аймгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын нээлтийн арга хэмжээ боллоо

2014 оны 4 сарын 16

Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт, Азын хөгжлийн бакны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн G0204-MON төсөл”-ийн ажил хийгдэж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд “Байгууллагын болон хүний нөөцийн хөгжил, чадавхийг бэхжүүлэх, ерөнхий төлөвлөгөө боловсруулах, хил дамнасан хамтын ажиллагаа” багцыг хариуцан гүйцэтгэж буй зөвлөх компанийн түншлэлүүд Сайншанд, Замын–Үүд сумдын “Орон нутгийн институцийн хөгжлийн стратегийн баримт бичгийг танилцуулах, санал зөвлөмж авах зорилгоор Сайншанд хотод уулзалт зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр Сайншанд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, ирээдүйд бий болох ажиллах хүчний хэтийн төлөвлөлт, аймаг, сумын төвийг улсын болон аймгийн зэрэглэлтэй хот болгохын давуу тал зэрэг асуудлаар хэлэлцэж санал бодлоо солилцов.
Мөн энэ үеэр Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт, Азын хөгжлийн банкны “G0204-MON “ төслийн хүрээнд хийгдэх Сайншанд Замын –Үүдийн инженерийн шугам сүлжээг сайжруулах төслийн нээлтийг хийсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1583
0 эможи
keyboard_arrow_up