1300 гаруй нохойг устгалд оруулжээ

2015 оны 1 сарын 13

“Нохой муурны үржлийг мэс заслын аргаа хязгаарлах боломж” төслийг Баян-өндөр сумаас ХААИС-ийн мал эмнэлэг био технологийн сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Золбин нохой муурны тоо толгой олширч иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, эзэнтэй эзэнгүй нохой муур хаа сайгүй олшрох сөрөг үзэгдлийг үгүй болгох, мөн иргэдийн тэжээвэр амьтан тэжээх ухамсар, хариуцлагыг дээшлүүлэхэд төслийн зорилго оршиж байгаа юм.Тухайлбал нохойноос хүнд халддаг шимэгч хорхойн өвчин, нохойны шүлс салс, амьсгалаар дамжин галзуу өвчин зэрэг олон төрлийн халдварт өвчин дамжин халдварладаг байна. Нохой муурны үржлийг зогсоох удаашруулахад эм нохойн өндгөвчийг авах энэхүү арга нь хамгийн оновчтой үр дүнтэй бөгөөд тухайн нохойнд ямар нэг сөрөг нөлөө байхгүй маш олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм байна. Өнөөгийн байдлаар бүртгэлжүүлэлтийн ажил 30 гаруй хувьтай явж байгаа бөгөөд говил, баянцагаан, баянбулаг баг дээр бүртгэлжүүлэлт, устгалын ажил явагдаж дууссан байна.Иргэдэд анхааруулахад төслийн хүрээнд нохой муур тэжээх, эзэмших журмыг хэрэгжүүлж байгаа. Тус журманд иргэд өглөөний 6- цагаас 00 цаг хүртэл нохойгоо уяатай байлгах хэрэгтэй гэж заажээ. Хэрвээ таны нохой бүртгэлд хамрагдсан боловч өдрийн цагаар сул явж байвал устгалд оруулж байгаа гэдгийг төслийн багаас анхаарууллаа Бүртгэлжүүлэлт устгалын ажил дараагийн ээлжинд цагаан чулуут багт явагдана. 2015 оны 1-р сарын байдлаар 1300 орчим нохой устгалд оруулж, 800 орчим нохойг пайзжуулсан байна. Төслийн баг өдөрт дунджаар 20-30 нохой устгаж байгаа гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15653
0 эможи
keyboard_arrow_up