Багш, эмч нар жагсаж байна

2015 оны 1 сарын 09

Нийгмийн салбарын боловсон хүчнүүд болох эмч, багш нарын төлөөллийн жагсаал  өнөөдөр Чингисийн талбайд 12.00 цагаас эхлэн одоо ч үргэлжилж байна.  Энэ онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг огт нэмэгдүүлэхгүй байх, нийгмийн хамгааллын зарим зардлуудыг танах тухай засгийн газрын байр суурь хэвээр байгаад эрүүл мэнд, боловсрол, урлагийн салбарын ажилчид эсэргүүцэж  байгаа юм байна.

 

Жагсагчид УИХ, Засгийн газар, НББСШУ-ны байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Ан, МАН, "Шударга ёс эвсэл" зэрэг шийдвэр гарах түвшний байгууллагуудад шаардлагаа хүргүүлсэн байна. Үүнд:

  • Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2015 оны төсвийн тодотголд суулгах
  • Эрүүл мэнд, боловсрол соёлын салбарын хуулиудад тусгагдсан ажилтны өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж зэрэг хөдөлмөрчдийн нийгмийн баталгаатай холбоотой заалтуудыг өмнө хүрсэн түвшнээс бууруулахгүй байх
  • Иргэдийн нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх гэсэн гурван шаардлагыг шийдвэр гаргах түвшны байгууллагуудад хүргүүлсэн байна.

Хэрвээ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн тухай хууль, ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэж, шат шатны тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээ жагсагчид мэдэгдлээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15413
0 эможи
keyboard_arrow_up