Ашиглалтгүй байсан барилгад засвар хийж, төрийн болон төрийн бус байгууллагуудаа оруулжээ
Ажлын хувцасны үйлдвэрийн ажилчдын орон сууцны ашиглалтгүй барилгыг төрийн болон төрийн бус байгууллагын ордон болгож ашиглахаар засвар хийж тохижуулан зарим байгууллагууд эхнээсээ нүүн орж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Тус үйлдвэр нь 2003 онд дампуурч, ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд барилгаа хуруулгаад байжээ. Харин өнөөдөр ашиглалтгүй, балгас болоод байсан энэ барилгыг Төв аймгийн Тамгын газар худалдан авч, засварлан ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, тэтгэвэр тэтгэмжээ тогтоолгож чадахгүй явсан ажилтнуудын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан гэж аймгийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа.
Барилгын засварыг 165 орчим сая төгрөгөөр гүйцэтгэсэн бөгөөд гадна талбай, тохижилтын ажил ид хийгдэж байлаа. Тус барилгад аймгийн Тамгын газрын хөдөлмөр, татвар зэрэг хэлтэс, аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд ажиллаж байна.