Тува хэлний сургалтын хөтөлбөрийг эрчимжүүлнэ

2015 оны 1 сарын 08

Засгийн газрын 2007 оны 255 дугаар тогтоолоор баталсан "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралыг сайжруулах хөтөлбөр" болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 42 дугаар зарлиг, Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хөтөлбөрийн хүрээнд 2014 онд 32 ажил хэрэгжүүлсэн байна. Эдгээрээс үндэсний цөөнхийн эх хэлээрээ суралцах эрхийг баталгаажуулах зорилгоор шинэчлэн боловсруулж буй Тува хэлний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад үүрэг болголоо.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15333
0 эможи
keyboard_arrow_up