Дорноговийн залуус эх түүхээрээ бахархана

2015 оны 1 сарын 08

Монголчууд дэлхий дээрх хүн төрөлхтний түүхийг бүтээлцсэн, өөрчилсөн аугаа түүхтэй ард түмэн. Тэрхүү гайхамшигт түүхийн ул мөр, бахархалт  түүхэн дурсгалууд аймагт бүрт бий. Тэр дундаа Дорноговь аймаг бол Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Хамарын хийд, түүний орчмын дурсгалт газар, Хан баян зүрх уул, Хамарын хийдээс холгүй орших дэлхийн энергийн төв гээд  гадаад, дотоодын жуулчдыг татах байгаль, түүх, шашин, соёлын дурсгалт газар олон бий.

Тэгвэл энэ  их  түүхээрээ  бахархах,  өв соёлоо  ирээдүй хойчдоо танин мэдүүлж  сурталчлах зорилгоор  Дорноговь аймгийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс, Дорноговийн түүхчдийн "Говь мэргэн ван" ТББ, Дорноговь аймгийн Залуучуудын холбоо хамтран "Бидний бахархах түүх" сэдэвт лекцийг зохион байгуулахаар болжээ. Уг лекцийг Монгол Улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдрөөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр  Дорноговь аймгийн нийт ард иргэд, ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан зохион байгуулах аж. Тус лекцийг Дорноговь аймгийн уугуул Түүхийн ухааны доктор, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Угсаатан судлалын салбарын эрхлэгч, Дорноговийн түүхчдийн “Говь Мэргэн Ван” холбооны тэргүүн Бат-Өлзийн Баатархүү унших бөгөөд төрөлх нутаг Дорноговийнхоо түүх, соёл болоод Үндсэн хууль батлагдсан талаарх сонирхолтой мэдээллийг хүргэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15332
0 эможи
keyboard_arrow_up