“Эрдэнэт” үйлдвэр ажилчиддаа дугуй өгөв

2015 оны 1 сарын 05

“Эрдэнэт үйлдвэр"-ийн “Зөв залуус” клубийн санаачилсан “Эрүүл мэндийн зам” төслийг “Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагууд санхүүжилтээр дэмжиж хэрэгжүүлсэн аж. Уг замыг стандартын дагуу баригдсан бетон цутгамал 5,6 км дугуйн зам ашиглалтад орсноор эрдэнэтчүүд унадаг дугуйгаар хичээллэх, явган аялах, самбарт болон дугуйт тэшүүрээр зорчих боломжтой болж байгаа юм. Оны өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн ажилчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор тэдэнд унадаг дугуй олгох шийдвэрийг гаргажээ. Эрүүл мэндийн зам ашиглалтад орсонтой холбогдуулан компанийн удирдлага ажилчдыг унадаг дугуйгаар зорчихыг дэмжиж байгаа нь энэ юм байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 32 цех, нэгжид нийт 40 унадаг дугуй олгож эхлээд байгаа аж. Түүнчлэн Орхон аймагт “Эрдэнэт Медикал” оношилгоо эмчилгээний төв байгуулагдсан байна. Энэхүү оношилгооны төв нь Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд барилга байгууламж инженерийн шугам сүлжээний ажилд 9,8 тэрбум төгрөг, эмнэлэгийн тоног төхөөрөмжинд 15,9 сая америк доллар, нийтдээ оношилгооны төвийн бүтээн байгуулалтанд 41 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Тус төвийн үндсэн үйл ажиллагаа 2015 онд эхэлж орон нутагт шинээр 130 гаруй хүний ажлын байр бий болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15067
0 эможи
keyboard_arrow_up