Худгийн усан дахь хүнд металлын хэмжээ ихэсчээ

2014 оны 12 сарын 26

Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн иргэдийн ундандаа хэрэглэдэг зарим худгийн ус эрүүл ахуйн хувьд шаардлага хангахгүй болжээ. Тус багаас зүүн хойш 20 км зайтай орших Хөх усны худгаас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч энэ онд дээж аван шинжлэхэд хүнд металлын агууламж нь ихэссэн байсан тул унданд хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Байгаль орчны зарим төрийн бус байгууллагынхан үүнд Зүүнбаянгаас нефть олборлодог БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен” компани, Улаанбадрах суманд ураны урьдчилсан хайгуул хийж дуусаад байгаа “Кожеговь” компанийг сэрдэж буй аж.

Гүний усыг хүний эрүүл мэндэд аюулгүй болгохын тулд ундарга дээр нь цэвэрлэх төхөөрөмж суурилуулах шаардлагатай аж. Энэ талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, аймгийн ИТХ-д хандан цэвэрлэх төхөөрөмж авах хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлүүлэх юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14764
0 эможи
keyboard_arrow_up