Орон нутагт явж байгаа тээврийн хэрэгслийн хурдыг хянах боломжтой
2014 оны 12 сарын 26

Орон нутгийн замд 68 чиглэлд мянга шахам тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилж байгаа. Тэгвэл орон нутгийн замд зорчихдоо дээд тал нь 70 км хурдтай явах ёстой байдаг. Гэвч хурд хэтрүүлснээс болж хүний амь нас эрсдэж байсан тохиолдол цөөнгүй гарч байсан.Иймд зам тээврийн ослын багасгах зорилготойгоор Зам тээврийн яамны Авто замын тээврийн газраас орон нутагт зорчиж буй тээврийн хэрэгслүүдэд GPS системийг суурилуулсан байна. Ингэснээр орон нутгийн замд явж буй тээврийн хэрэгслийн хурдыг хянах боломжтой болж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









14737
0 эможи