Хамарын хийдэд зорчиход замын төлбөр авна

2014 оны 12 сарын 23

Дорноговь аймгийн төвийг Хамарын хийдтэй холбосон хатуу хучилттай авто зам  өнгөрсөн жил ашиглалтад орсон. Уг авто замыг хүнд даацын машинаас хамгаалах, зорчигчдоос зам ашигласны төлбөр хураах зорилгоор Зүүнбаянгийн төмөр замын гармын хойно төлбөр хураах цэг байгуулжээ. Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр барьсан  энэхүү цэгийн гадна талыг 2015 оны гуравдугаар сараас тохижуулан, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан, Зүүнбаян чиглэлд зорчих жолооч нараас хураамж авах бөгөөд Дорноговь  аймгийн Замын санд төвлөрүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14518
0 эможи
keyboard_arrow_up