Баян-Өлгийн Ашолпан охин Абу Дабид очиж шинэ гэрээтэйгээ танилцжээ

2014 оны 12 сарын 18

АНЭУлсын Абу Даби хотод 12 дугаар сарын 06-13нд Олон Улсын Шувуучдын 3-р их наадам болсон юм.

Дэлхийн 77 орон оролцсон уг арга хэмжээнд Монголоос багийн ахлагчаар Баян-Өлгий аймгийн соёл спорт аялал жуулчлалын газрын дарга Х.Хайнар, гар урлалын үзэсгэлэнд Х.Нарбек, бүргэдчид Б.Хайзым, А.Шаймурат, Ы.Нургайв, С.Бауыржан, С.Женисбек нар амжиллтай оролцоод эх орондоо ирлээ.

Мөн энэ наадмын үеэр АНУ-ын "Олигви интертаймент"-ийн захирал Отта Белл тэргүүтэй уран бүтээлчид "Айшолпаны амьдрал" баримтат киноны зураг авалт хийж шинэчилсэн гэрээний төслийг Х.Хайнар болон Айшолпаны аав Ы.Нургайв нарт танилцуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14233
0 эможи
keyboard_arrow_up