"Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэн, сургалт болно

2014 оны 12 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг Хэнтий аймагт энэ 12 дугаар сарын 12-13-ны өдөр олон нийтэд дэлгэн үзүүлж, монгол бичгийн уран бичлэгийн сургалт, лекц зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 2011 оноос эхлэн монгол бичгийн уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг” шилдэг бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж, үзэсгэлэнд оролцсон бүтээлээр товхимол хэвлүүлж хэвшлээ. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Архангай, Орхон аймаг, Нийслэлийн Багануур дүүрэгт монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн, сургалт зохион байгуулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсыг монгол бичгээр хөтөлж Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэлхийн хаанаас ч унших боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13803
0 эможи
keyboard_arrow_up