Говь-Алтай аймгийн Цогт суманд хорио тогтоожээ

2014 оны 12 сарын 11

Хөдөө орон нутгийн зарим сумдад галзуу өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Цогт сум, Өвөрхангай аймгийн тарагт суманд 14 хоногийн хугацаатай хорио тогтоосон байна. Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн Хар дэл гэдэг газарт шалтгаангүйгээр хоёр тэмээ хорогджээ. мал эмнэлгийн лабориторид шинжлүүлэхэд галзуу өвчнөөр хорогдсон нь тогтоогдсон байна. Мөн Өвөрхангай аймгийн Тарагт суманд энэ сарын 4-ны өдөр галзуу өвчнөөр нохой өвчилж улмаар үхсэн болохыг тогтоосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13711
0 эможи
keyboard_arrow_up