Траншейны таг стандартын шаардлага хангахгүй байна

2014 оны 12 сарын 05
Эрдэнэт хотын хэмжээнд 2500 худагны 3000 орчим таг буюу траншей, 145 үерийн ус зайлуулах худагны решотка байдаг байна. Траншейнуудын тагны бүрэн бүтэн байдал засвар үйлчилгээг Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компани хариуцан ажилладаг, харин зорчих хэсэг дэх ус зайлуулах худгийн решоткийн засвар үйлчилгээг хот тохижуулах газар хариуцан ажилладаг байна. Зорчих хэсэг дэх ус зайлуулах худгийн 115 решоткийг хот тохижуулах газраас стандартад нийцүүлэн засжээ. Сүүлийн үед замын өргөтгөлийн ажил ихээр хийгдсэнтэй холбоотойгоор нэлээд хэдэн худгууд зорчих хэсэгт таарсан байна. Тиймээс зам засварын ажил хийж байгаа компаниудад стандартын дагуу нэг түвшинд хийх шаардлага хүргүүлэн ажилладаг байна. Албаны хүмүүсийн хариултаар бол зорчих хэсэг дээр худаг болон ус зайлуулах хоолойн таг ямар нэгэн хүндрэл учруулахгүй байх тал дээр анхааран ажилладгийг хэлж байна. Гэсэн хэдий ч дээрх решетконууд яв цав стандартад нийцэж байгаа юу гэвэл үгүй юм. Машины дугуй орох хэмжээний гүнзгий решётка харьцангуй бага ч гэлээ тойрч гарах эсвэл тодорхой хэмжээгээр хурд сааруулж байж өнгөрөх шаардлагатай болдгийг замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хэлж байна. Харин траншейнуудын тагнуудын тухайд зөвхөн зорчих хэсэгт гэлтгүй онгорхой бэхэлгээгүй тагтай байх нь элбэг тааралддаг. Дээхнэ үед траншейний тагийг төмөрт тушаах явдал их байснаас таггүй траншей олширч байжээ. өнөөдрийн байдлаар төмрийн хулгайчид харьцангуй багассан ч траншейны таг асуудал хэвээр байсаар байна. Учир нь одоогоор чанар сайтан зузаан төмөр таг олдохгүй байгаа гэнэ. Тиймээс нимгэн төмөр, болон пласмастан таг, мөн цементээр таглах гэх зэргээр аргалж байгаа
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13353
0 эможи
keyboard_arrow_up