Эрдэнэцагаанд түймэр гарсаар байна

2014 оны 12 сарын 04

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт өчигдөр хээрийн түймэр гарчээ. Тус сумын нутаг дэвсгэрт орших Хилийн цэргийн зургаадугаар заставаас урагшаа 12 км-т “Бичигт толгой” гэдэг газарт хээрийн түймэр гарсан байна. Уг түймрийн мэдээллийн дагуу тус аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд, хилийн цэргийн зургаадугаар заставын албан хаагчидтай хамтран галыг унтрааж чаджээ. Мөн Эрдэнэцагаан суманд хээрийн түймрийн хоёр дахь тохиолдол гарсан байна. Уг түймэр гуравдугаар багийн нутаг “Хэцүү начин” гэдэг газарт гарчээ. Дээрх түймрийг сумын иргэд хамтран ажиллаж богино хугацаанд унтрааж чадсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13213
0 эможи
keyboard_arrow_up