Өвөлжилтийн бэлтгэл 90 хувь хангагджээ

2014 оны 11 сарын 22

Засгийн газрын 2014 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаас мал аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувь хангагджээ хэмээн дүгнэлээ. Энэ жил улсын хэмжээнд 142,5 мянган малчин өрхөд 50 шахам сая буюу хонин толгойд шилжүүлснээр 80 сая толгой мал өвөлжүүлэх бэлтгэл хангаад байгааг ҮХАА-н сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 76 хувьд бэлчээр хүрэлцээтэй, үлдсэн нутгийн малчид өөр аймагт отор нүүдэл хийхээр зохион байгуулжээ. Бэлчээр усны хүрэлцээ хангамж, хадлан тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл, малын тарга хүчний үзлэг зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд МАА-н өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12517
0 эможи
keyboard_arrow_up