Шинэ сургууль ашиглалтанд орлоо

2014 оны 11 сарын 20

Сүхбаатар аймгийн боловсролын салбарын нэгэн томоохон барилгын албан ёсны нээлт өчигдөр боллоо. 3 жил хүлээгдсэн 4-р бүрэн дунд сургууль энэ хичээлийн жилд үйл ажиллагаагаа эхэлсэн. харин шинэ байрныхаа нээлтийг өчигдөр хийлээ. Баруун-Урт суманд 4 сургууль сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг. 4-р бүрэн дунд сургуулийн хувьд өөрийн гэсэн хичээлийн байргүй 3 жил болсон. Тэгвэл өнгөрсөн 10 сард шинэ сургуульдаа нүүн орж сургалт хүмүүжлийн ажлаа жигдрүүлэн ажилласан.  Орчин үеийн шийдлээр баригдсан спорт урлагийн заалтай хүүхдийн сурах орчинг төгс бүрдүүлсэн 3 давхар 700 гаруй хүүхдийн багтаамжтай тус сургууль албан ёсоор нээлтээ хийлээ. Сургуулийн нээлтэнд УИХ-ын гишүүн М.Зоригт, Аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргал, Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Орлогч дарга Д.Хосбаяр, Боловсролын газрын дарга Л.Байгалмаа, Баруун-Урт сумын удирдлагууд тус сургуулийг барьж гүйцэтгэсэн "Сайн констракшн"-ны хамт олон захирал Мөнхзаяа боловсролын яамны төлөөлөл оролцон баяр хүргэж тууз хайчиллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12425
0 эможи
keyboard_arrow_up