Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг оношлогооны төвтэй боллоо

2014 оны 4 сарын 09

Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, төлөвлөлтөөр Ерөнхий сайдын багцаас 2014 онд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Оношлогооны төв”- байгуулагдаж байгаатай холбоотойгоор Нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг хуралдан шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүллээ.

 

Тодруулбал, Ерөнхий сайдын багцаас ирэх тоног төхөөрөмжүүдийг байрлуулах шаардлагад нийцсэн өрөөнүүдийн засварыг хийж дуусган тоног төхөөрөмжүүдийг байрлууллаа. Мөн Улаанбаатараас ирсэн мэргэжлийн инженер тоног, төхөөрөмжийг суурилуулж, аппарат тоног төхөөрөмжийг ажиллуулах, аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулах сургалтад тоног төхөөрөмжийн инженер болон багаж тоног төхөөрөмж хариуцан ажиллах мэргэжилтнүүдийг хамруулав.

Оношлогооны төвийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж. Амарсанаа, Аймгийн ИТХ-н дарга А. Дэлгэржаргал, ГАА-н Засаг даргын орлогч Д.Батсайхан, ЭМЯ-ны Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Даваадорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Гансүх, Эрүүл мэндийн газрын дарга Т.Ганболд, Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Лхагважаргал нар уригдан, “Нээлтийн хүндэтгэлийн туузыг хайчлах ёслол” амжилттай болж өндөрлөлөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1237
0 эможи
keyboard_arrow_up