Өмнөговь аймагт газар хөдөлжэ

2014 оны 11 сарын 19

Улаанбаатарын цагаар өнөөдөр 11 цаг 05 минутад Өмнөговь аймгийн Номгон сумаас зүүн зүгт 24 км-ийн зайтай газарт 4,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдөлтийн байрлал нь өргөрөгийн 42.84, уртрагийн 105.44-д болсон байна. Энэ талаар ШУА-ийн Одон орон, Геофизикийн судалгааны төвөөс тодруулахад “Хүчтэй газар хөдлөлтийн дараа бага хэмжээний чичирхийлэлүүд болсон ч одоогоор намдсан байна. Номгон сум болон аймгийн төвийн хүмүүст газар хөдлөлт мэдрэгдсэн гэсэн. Илүү нарийн мэдээлэлээ цуглуулахаар Даланзадгад хотын манай салбарын ажилчид ажиллаж байна” гэсэн юм. 4,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь ерөнхийдөө хүмүүст мэдрэгдэх, барилга, орон сууцны хананд цууралт өгч болох хэмжээний байдаг байна. Гэсэн ч одоогоор барилга байшингийн хана цуурсан гэсэн мэдээлэл алга байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12339
0 эможи
keyboard_arrow_up