Орхон сумын Эрүүл мэндийн төвд иргэн Б.Хадбаатар 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

2014 оны 11 сарын 19

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүд эрүүл мэндийн үйл ажиллагааг дэмжиж байна. 

Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Монгол Улсын Тэргүүний тариаланч Б.Хадбаатар өөрийн санаачилгаар сумынхаа Эрүүл мэндийн төвд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээний өрөөг тохижуулан, хүлээлгэж өглөө. Үүнд эмнэлгийн зориулалтын ор, хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн өвчтөний олон үйлдэлтэй ор, дугуйтай түшүүр, телевизор, шүүгээ, дуслын өлгүүр, орны бүтээлэг зэрэг нийт 3.2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12283
0 эможи
keyboard_arrow_up