Хангайн бүсийн аймгуудын Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийв

2014 оны 11 сарын 18

Орхон аймагт Хангайн бүсийн аймгуудын Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн дунд хугацааны хяналт-шинжилгээ, үнэлгээний уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа. 

Уулзалт зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан юм. Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Баясгалан нар оролцож, үг хэлэв. 

Зөвлөгөөнийг ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоодын аудитын газрын мэргэжилтэн Т.Энхмаа, Т.Болорчимэг нар зохион байгуулав. 

 Уулзалт, үнэлгээнд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл гэсэн зургаан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэй нийт 33 хүний төлөөлөл оролцсон.  

alt

 Уулзалт, үнэлгээний үеэр оролцогч аймгуудын Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн дэлгэрэнгүй тайлантай танилцаж, харилцан туршлага солилцсоны дээр цаашид шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах талаар ярилцлаа. 

  Мөн Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны харьяа “Эрдэнэт Медикал” оношилгоо эмчилгээний төвтэй тус тус танилцлаа.  

alt

 Эрүүл мэндийн газар нь орон нутгийн төсвөөс 8,2 сая төгрөгийн санхүүжилтээр гамшиг, осол гэмтэл, халдварт өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлсэн байна. 

 БОЭТ-ийн нөхөн үржихүйн цогц тусламж үйлчилгээний төв, Хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.  

alt

  “Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төв нь ирэх 12 дугаар сард нээлтээ хийх бөгөөд рентген болон дижитал рентген аппаратууд, хэт авиа, ангиограф, компьютер томографийн аппарат зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулан хүний нөөцийг бүрдүүлжээ. Дотор засал, агааржуулалт, салхивч, халаалтыг японы интерьерийн зураг төсөл, технологиор шийдсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12202
0 эможи
keyboard_arrow_up