Алтанбулаг, Сүхбаатар боомтоор хил нэвтэрсэн зорчигчийн тоо 21.7 хувиар өсчээ

2014 оны 11 сарын 18

Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу бүх төрлийн гадаад паспорттай хоёр улсын иргэд  арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 30 хүртэл хоногоор харилцан визгүй зорчиж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Алтанбулаг, Сүхбаатар боомтоор хил нэвтэрсэн зорчигчийн тоо 21.7 хувиар өссөн байна. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиж эхлэх ёслолын арга хэмжээ Алтанбулаг авто замын боомтод өчигдөр болсон бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, Шалган нэвтрүүлэх газрын дарга Г.Ганбат, Сэлэнгэ аймаг дахь газрын албан хаагчид оролсон аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12193
0 эможи
keyboard_arrow_up