Цуврал цахим ярилцлага Баян-Өлгийгээс эхэлнэ

2014 оны 4 сарын 09

Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт онлайн уулзалт буюу цахим ярилцлагын энэ оны анхны ярилцлага маргааш /дөрөвдүгээр сарын 9/ 13 цагт Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд болох гэж байна. Сар тутам хоёр удаа зохион байгуулах цуврал ярилцлагыг Баян-Өлгий аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн,

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нар эхлүүлэх юм.
Мөн энэ ярилцлагад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Болдбаатар болон Тамгын газрын зарим удирдлага, Баян-Өлгий аймгийн ИТХ, ЗДТГ-ын ажилтнууд оролцох бөгөөд аймгийн хөгжлийн тулгамдсан асуудал, бодлого, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлын явц, хяналтын талаар ярилцах юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1214
0 эможи
keyboard_arrow_up