Орхон аймагт сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгааны ажил амжилттай явагдаж байна

2014 оны 11 сарын 13

Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох үндэсний судалгааны нээлт энэ сарын 05-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэ багийн “Учралтбаяр” өрхийн эрүүл мэндийн төв дээр зохион байгуулагдлаа. 

Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Нацагдорж, Онцгой байдлын газрын дарга Д.Ганбаатар, Эрүүл мэндийн газрын дарга Г.Баясгалан, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Г.Алтангэрэл, Эрүүл мэнд, боловсрол хариуцсан мэргэжилтэн С.Сэрээтэрдорж, Эрдэнэ, Бүрэнбүст, Говил багийн Засаг дарга, Сүрьеэгийн диспасер их эмч Б.Батсуурь болон албаны бусад хүмүүс, эмч, мэргэжилтэн, иргэдийн төлөөлөл оролцов. 

Тус аймгийн Эрдэнэ, Бүрэнбүст, Говил багуудаас сонгогдсон хэсгүүдийн 15 наснаас дээш насны 1800 хүнийг судалгаанд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг 14 хоногийн хугацаанд ажиллана.  

alt

Эрдэнэ багт энэ сарын 05-08-ны өдрүүдэд сүрьеэгийн тархалтын судалгаа явагдсан бөгөөд судалгаанд нийт 480 хүнийг хамруулсан байна. Хүн бүрийн артерийн даралт, бизийн жин болн өндрийг хэмжиж, сүрьеэгийн шинж тэмдгийн талаар асуумж авч, цээжний рентген шинжилгээг хийлээ. 150 иргэнээс цэрний сорьц авч, Сүрьеэгийн үндэсний лавлах лабораторид шинжлүүлсэн. 

Бүрэнбүст багт энэ сарын 09-ний өдрөөс сүрьеэгийн тархалтын судалгаа эхэлсэн бөгөөд 11-ний өдрийн байдлаар 400 гаруй хүнийг хамруулсан байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11996
0 эможи
keyboard_arrow_up