Алтайн уулсын цоохор ирвэс хүзүүвчтэй болжээ

2014 оны 11 сарын 13

Цасны барс буюу цоохор ирвэсийн өлгий нутаг болсон Ховд, Увс, Баян-Өлгий аймагт ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэсэн судалгаа гарчээ. Өндөр уулын хаан цоохор ирвэс хүн хүрэхэд бэрх нуугдмал орчинд амьдардаг учраас нарийвчилсан тоо гаргахад бэрхшээлтэй аж. Нэн ховор энэхүү амьтны байршил хөдөлгөөнийг судлах зорилгоор ШУА-ийн биологийн хүрээлэнгийн судлаачид Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүдтэй хамтран Увс аймагт цоохор ирвэст анх удаа хүзүүвч зүүлээ. Ийнхүү хүзүүвч зүүснээр цоохор ирвэсний талаар судалгааны ажил хийх, шаардлагатай мэдээллийг цуглуулах боломж нээгдэж байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11989
0 эможи
keyboard_arrow_up