"Төв нутгийн амжилт-Алтан намар-2014" арга хэмжээ зохион байгуулагдана

2014 оны 11 сарын 13

Төв аймгийн нутгийн зөвлөл, Засаг даргын тамгийн газар хамтран "Төв нутгийн амжилт-Алтан намар-2014" арга хэмжээг зохион байгуулахаар болсон тухай хэвлэлийн бага хурлыг өнөөдөр Монгол Нюьс мэдээллийн төвд хийлээ. Төв аймаг нь 2013 онд Сүхбаатарын одонгоор шагнагдаж, 2013 онд Монгол улсын шилдэг аймаг, 2013 онд Төв аймгийн Жаргалант сум улсын тэргүүний сумаар шалгарч байсан бөгөөд энэ оны байдлаар 111,068 тн үр тариа хураан авч сүүлийн 22 жилд хурааж аваагүй өндөр ургацыг хураасан байна. Эдгээр амжилтаа улсдаа, Улаанбаатарчуудад сурталчилах зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээ нь 2014 оны 11-р сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна. 

Төв нутгийн амжилт- Алтан намар-2014 арга хэмжээний хөтөлбөр 

11.13-20-ны өдрүүдэд "Төв нутгийн өнгө" Төв аймгийн зураачдын уран зургийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлд 

2014.11.18-ны 14 цагт "Түшээт Ханы эгшгэн хэлхээ" хүүхдийн тоглолт Монгол хүүхдийн ордонд 

2014.11.18-ны 18 цагт Төв аймгийн яруу найрагчдын "Алтан зул цэнгүүн" УДЭТ

2014.11.18-19 "Одонт нутгийн өгөөж" Төв аймгийн 27 сумын үзэсгэлэн худалдаа Мишээл экспо

2014.11.20 10 цагт "Төв аймгийн ургацын баяр" Бөхийн өргөөнд 

2014.11.20 12 цагт Бөхийн байрилдаан 

2014.11.20 20 цагт "Төв нутгийн алдартнууд" урлагийн тоглолт Бөхийн өргөөнд тус тус болох юм байна. 

Төв аймгийн хувьд 27 сумтай 90 мянга гаруй үхн амтай, мал аж ахуй, газар тариалангийн салбартаа улсдаа дээгүүрт бичигддэг юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11971
0 эможи
keyboard_arrow_up