Р.Амаржаргалыг Хөвсгөлийн АН-ынхан эсэргүүцжээ

2014 оны 11 сарын 12

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж шинэ засгийг тэргүүлэх Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын нэрийг дэвшүүлсэн.  Гэтэл үүнийг эсэргүүцэх АН-ын гишүүд цөөнгүй гарч ирсээр байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн АН-ын гишүүд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад шаардлага хүргүүлжээ. Шаардлагад

 

“АН 2009 оноос хойш 4 удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулж  Шинэчлэлийн Засгийн газар байгуулан урьд өмнө байгаагүй бүтээн байгуулалтын ажил хийж ирсэн нь жирийн гишүүд, нийт ард иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Гэвч МАН-ын бүлгээс гаргасан турхиралтыг дэмжин өөрийн намаас байгуулсан Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулахад УИХ дахь манай намын бүлгийн зарим гишүүд урваж эсрэг кноп дарсан нь намын бодлогын дүрмээсээ урвасан увайгүй үйлдэл болсон. Гэтэл албан тушаалд хэт дурлан намаасаа урвасан нөхөд дараагийн Засгийн газрыг байгуулахад Ерөнхий сайд, бусад сайдын суудал горьдож байгааг бид эрс буруушааж байна. Намаасаа урвасан Р.Амаржаргалыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгааг эсэргүүцэж, бүлгийн шийдвэрийг эргэн харах шаардлага хүргүүлж байгааг хүлээн авна уу. Цаашид намын дүрэм журмыг чандлан дагаж, намын бодлогыг зөрчих, урваж шарвах асуудлыг хатуу хориглож, зөрчсөн этгээдүүдэд дүрмийн дагуу хариуцлага оноож байхыг шаардаж байна “ гэжээ.  Мөн тус намын Хяналтын хорооноос  өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд ҮЗХ-ны хуралдаан даргалагч Э.Бат-Үүл, Д.Баттулга нарыг ҮЗХ-ын тогтоолыг зассан хэмээн мэдэгдээд байгаа юм. Бас АН-ынхан Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаа яаралтай хуралдуулахаар болжээ.  Энэ мэтчилэн АН-ынхан хөл толгойгоо олохоо байж байгаа бололтой. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11917
0 эможи
keyboard_arrow_up