Гахайн мялзан өвчин гарч хөл хорио тогтоожээ

2014 оны 11 сарын 11

Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруун хараад хөл хорио тогтоожээ.Тус сумын нутагт ферферийн аж ахуй эрхэлдэг "Түмэнбут" компанийн гахайн фермийн 30 гаруй гахай халдварт өвчний шинжтэйгээр үхсэн нь гахайн мялзан өвчин болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Баянгол сум болон ойр орчимд гахайн ферм цөөнгүй байдаг. Тийм ч учраас ЗДТГ-аас өвчний дэгдэлтээс сэргийлж хөл хорио тогтоожээ. Баянгол сум нь Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Алтанбулагийн чиглэлийн авто зам дагуу байрлалтай. Өөрөөр хэлбэл, дотоодын болон олон улсын зорчигч, ачаа тээврийн ач холбогдолтой автозамд байдаг юм байна. 

Аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлэг зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Онцгой комисс ажиллаж эхэлжээ. Манайд мөрдөгдөж байгаа стандартын дагуу гахайн мялзан өвчин гарсан бүсэд 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, нийт гахайг устгалд оруулах журамтай байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11769
0 эможи
keyboard_arrow_up