Орон нутаг дахь газрын төлөвлөлт, судалгааны ажлыг эрчимжүүлж байна

2014 оны 11 сарын 10

Газар өмчлөлийг цахимаар явуулах болсоор нэлээд хугацаа өнгөрч байгаа билээ. Үүнээс өмнө 255458 иргэн 28287.68 га газрыг өмчилж авсан байдаг. Харин эзэмших, ашиглах зөвшөөрөл авсан иргэдийг оруулбал энэ тоо 500 мянга орчим болж байгаа юм. Тэгвэл хамгийн сүүлийн тооцоолуураар 241.5 мянган га газрыг иргэдэд өмчлүүлэх боломжтой гэсэн байдаг. Энэ нь гурван сая 450 мянга гаруй иргэнд өмчлөгдөх хэмжээний газар юм байна. Тэгэхээр нийт батлагдсан газрын нөөцийн 8-9 хувийг л иргэд өмчлөөд байгаа гэсэн үг юм. Сүүлийн гурван жил дээрхи газрын нөөцийн 130 гаруй мянгад нь газрын төлөв байдал, байрлал зүйн зураглал, газар зохион байгуулалтын төлөвлөлт судалгааг хийсэн байна. Үүнд, 124 сумын 80 гаруй мянган га газар багтсан байна. Тухайлбал, Дорнодын дөрвөн сум, Баян-Өлгий, Ховд, Завхан,Сүхбаатар аймгуудын 2-5 сумдад ийм ажлыг бүрэн зохион байгуулж дууссан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11700
0 эможи
keyboard_arrow_up