“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг 2014-2017 онд хэрэгжүүлнэ

2014 оны 11 сарын 06

Аймгийн хөгжил дэвшил, хүн ардын эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг 2014-2017 онд хэрэгжүүлэхээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Тус хөтөлбөрийг эрчимжүүлэх үүднээс Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран нэг сарын турш төлөвлөгөө гарган ажиллаж байна. Уг төлөвлөгөөний дагуу Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, архины хор уршгийн талаарх мэдээ, мэдээлэл өгч, арга зүйгээр ханган, дэмжин ажилласан юм. 

Мөн “Уян сэтгэл”, “Түшиг дөлгөөн”, “Нарны дөш”, “Энхийн хүрд” зэрэг өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран хүн ам ихээр төвлөрсөн төв барааны захын бизнес эрхлэгчдэд болон иргэдэд архины хор хөнөөлийн талаар ухуулга сурталчилгааг хийж, шинэ мэдээ мэдээллийг өглөө.  

alt

 Энэхүү арга хэмжээнд 400 гаруй иргэнийг хамруулсан бөгөөд 400 ширхэг гарын авлагыг бэлтгэн түгээж, орон нутгийн хэвлэл мэдээллийг хэрэгслээр сурталчилгааг хийжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11548
0 эможи
keyboard_arrow_up