Баян-Өлгий аймгийн удирдлагатай цахимаар бүтээн байгуулалтын ажлын явц, хяналтын талаар хуралдана

2014 оны 4 сарын 07

УИХ-ын гишүүдийн уламжлалт онлайн уулзалт буюу цахим ярилцлагын энэ оны анхны дугаар энэ сарын 9-нд Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд болно.

 

Уг ярилцлагад Баян-Өлгий аймгаас сонгогдсон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн А.Тлейхан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Болдбаатар болон Тамгын газрын зарим удирдлага, Баян-Өлгий аймгийн удирдлагатай аймгийн хөгжлийн тулгамдсан асуудал, улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын ажлын явц, хяналтын талаар ярилцах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1145
0 эможи
keyboard_arrow_up