Хөвсгөлийн цаатнууд интернетэд холбогдлоо

2014 оны 11 сарын 01

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумыг үүрэн холбооны болон интернэтийн сүлжээнд холбох төсөл амжилттай хэрэгжиж дуусчээ. "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан"-гийн санхүүжилтээр үүрэн холбооны үйлчилгээ, интернэтийн сүлжээ хүрээгүй алслагдсан сум, суурин газарт утасгүй холбооны үйлчилгээг хүргэх, түүн дээр суурилсан үйлчилгээ, хэрэглээг бий болгох зорилготой төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоо Хөвсгөл нутгийн цаатан иргэд харилцаа холбооны үйлчилгээг хүссэн цагтаа ашиглах бүрэн боломжтой болжээ.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь орчин үеийн техник, технологийн хөгжлийн чиг хандлага, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр боловсруулан батлуулж, алслагдсан орон нутгийн хүн амд харилцаа холбооны үйлчилгээ хүргэдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11222
0 эможи
keyboard_arrow_up