Хээрийн түймэр ихээр гарах болжээ

2014 оны 10 сарын 31

Сүүлийн үед хээрийн түймэр ихээр гарах болсон тухай онцгой быайдлын ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Жишээ нь аравдугаар сарын 12-оос хойш Төв аймгийн Мөнгөнморьт, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар сум, Хэнтий аймгийн Биндэр сум, Төв аймгийн аргалант, Баяндэлгэр, Архуёт, Дорнод аймгийн Булган сумын нутгуудад хээрийн түймэр гарчээ. Үүнээс Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан түймрээс малчид, ард иргэд ихээхэн хэмжээний хохирол амссан байна. Уг хээрийн түймэрт гурван айлын зургаан гэр, зуу гаруй адуу 60 гаруй үхэр, нэг автомашин шатсан. байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11126
0 эможи
keyboard_arrow_up