Хангайн бүсийнхэн байгальд хор хөнөөлтэй гэмт хэргийн эсрэг нэгдлээ

2014 оны 10 сарын 27

Булган аймгийн Хангал суманд “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа” хангайн бүсийн зөвлөлгөөн амжилттай боллоо. Жил бүр зохион байгууллагддаг энэхүү зөвлөлгөөнийг энэ удаа Булган аймгаас хариуцан явуулсан ба хангайн бүсийн таван аймаг болох Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Булган аймгийн цагдаа, прокурор, мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль хамгаалагчид, орон нутгийн удирдлагууд болон БОХНЯ-ны мэргэжилтнүүд оролцов.  
Зөвлөлгөөнөөр байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг бүс нутгийн хэмжээнд бууруулах, хууль бус үйл ажиллагаатай тэмцэх, төрийн тусгай хүчний байгууллага, нутгийн захиргааны байгууллага хэрхэн уялдаатай ажиллах зэргийг бүс нутгийн хэмжээнд хэлэлцэн, ярилцаж тодорхой үр дүн, шийдэлд хүрлээ. Мөн төр засгийн тодорхой байгууллагуудад хандсан шийдвэр гаргаж, бүс нутгийн хэмжээнд ямар бодлого барьж ажиллах, хэрхэн хамтарч ажиллах талаар шийдвэр гаргасан юм.
Хангайн бүсэд голчлон хууль бус мод бэлтгэл буюу модны хулгайн хэрэг гардаг ба уг хэргийг тодорхой албан тушаалтнуудтай хуйвалдсан байдлаар эсвэл бие даасан, тодорхой зохион байгуулалтад орсон бүлэг техник хэрэгслийн хүчээр үйлддэг байна. Усны тухай хууль тогтоомж зөрчих хэрэг хоёрдугаарт жагсдаг бол хууль бусаар ашигт малтмал олборлох, хайх, ашиглах гэмт хэрэг ихээр гардаг аж. Эдгээр хэрэг бүгд харилцан хамааралтай буюу ойн сан руу халдаад их хэмжээний модыг устгаж, доорх баялгийг авдаг.
Энэ нь Ойн тухай хууль зорчих гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж, Эрүүгийн хуулийн 214 зүйл буюу хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж давхар зүйлчлэгдэн нэг нь нөгөөдөө нөлөөлж байдаг. Мөн алтны шороон орд дээр давхар хууль бусаар олборлолт явуулахын тулд усыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглан усны тухай хууль тогтоомж зөрчих гэмт  хэргүүд гардаг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10828
0 эможи
keyboard_arrow_up