“Залуусын манлайлал” өдөрлөг амжилттай болж өнгөрлөө

2014 оны 10 сарын 20

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Сүхбаатар аймгийн Оюутан залуучуудын хөгжлийн төвөөс нутгийн оюутан залуусдаа хандан хэрхэн шинийг эрэлхийлж суралцах, тус төвөөс ямар үйл ажиллагаа зохион байгуулагддаг талаар, түүнд хэрхэн хамрагдах, гадаадын их дээд сургуульд элсэн суралцах зэрэг мэдээллийг олгох зорилгоор зохион байгуулсан “Залуусын манлайлал” өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.

Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга М.Зоригт залуусын сонирхсон асуултанд хариулт өгсөн бол Монгол банкны дэд ерөнхийлөгч, Сүхбаатар аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төвийн тэргүүн Б.Жавхлан ерөнхий модератораар ажиллаа.
Дээрх зорилгын хүрээнд “ОХУ-ын тэтгэлэгт 100 сургуульд элсэн суралцах боломж”-н талаар тус улсын элчин сайдын яамны төлөөлөгч Екатерина Олеговна, Артём Валерьевич, “Оюутанд тулгамдаж буй асуудлын талаар” МОХ-ын гадаад харилцааны төлөөлөгч, “Япон улсад суралцах боломж”-н талаар Монголын Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Б.Мөнхтуг, “Малгайгүй манлайлал” сэдвээр үндэсний шилдэг илтгэгч, Хэнтий аймгийн залуучуудын холбооны дарга Д. Гантулга нарыг урин лекц, мэдээлэл өгсөн нь сонирхолтой, хэрэгцээтэй, хүртээмжтэй үйл явдал болсон гэж олон залуус үзэж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10430
0 эможи
keyboard_arrow_up