Онцгойгийнхон парк шинэчлэл хийлээ

2014 оны 10 сарын 20

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүртээмжтэй хүргэх, техник технологийн бэлэн байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар гал унтраах үндсэн албаны машин, аврах ажиллагааны автомашиныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Уг үйл ажиллагаа ОБЕГ-ын авто баазад зохион байгуулагдаж, Санхүү ар талын газрын дарга, Онцгой байдлын хурандаа М.Энх-Амар нээж үг хэлсэн байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2014 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 920 сая төгрөгийн гал унтраах үндсэн албаны камаз маркийн дөрвөн машин, 192 сая төгрөгийн өртөгтэй аврах ажиллагааны бүрэн тоноглогдсон "Газел" маркын нэг автомашины түлхүүрийг Хэнтий, Сэлэнгэ, Баянхонгорх аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн аврах, гал унтраах ангиудын жолооч нарт гардуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10400
0 эможи
keyboard_arrow_up