Ховд аймгийн дулааны цахилгаан станцыг хүлээн авлаа

2014 оны 10 сарын 20

Ховд аймагт 2012 оны зургаан сараас барьж эхэлсэн дулааны хоёрдугаар станцыг улсын комисс хүлээн авсан байна. Тус станцыг Улаанбаатар хотын МЭЗ ХК барьж, өнгөрсөн сард ашиглалтанд оруулжээ. Шалгалтын албанаас тус станц ньт ялтсан бойлууртай тул найдвартай хэвийн ажиллагааг нь хангахын тулд тохирох нүүрсээр горимын дагуу галлахыг хатуу анхааруулсан байна. Энэ станцаас дулаан авах хэрэглэгчид шугам сүлжээгээ угаасан байх шаардлагатай ажээ. Улсын төсвийн 8,9 тэрбум төгрөгөөр баригдсан эл станц Ховд аймгийн хэрэглэгчдийн 40 хувийг дулаанаар хангах хүчин чадалтай юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10383
0 эможи
keyboard_arrow_up